24.10.17 49

Нэгж эрх эзэмшигчдэдээ хүргэх мэдээлэл

НЭГЖ ЭРХ ЭЗЭМШИГЧДЭДЭЭ ХҮРГЭХ МЭДЭЭЛЭЛ

2024 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНД АУДИТ ХИЙХ КОМПАНИ СОНГОСОН ТУХАЙ

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.10 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 62.2.6 дахь хэсэг, 63 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэг, “Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох түүнд хяналт тавих журмын 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэгт зааснаар аудитын байгууллагыг сонгож гэрээ байгуулах бүрэн эрх Төлөөлөн Удирдах Зөвлөлд, Төлөөлөн Удирдах Зөвлөлгүй бол Хувьцаа эзэмшигчид байхаар заасан.

  • “Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС” ХХК-ийн 2024.09.25-ны өдрийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын 24/011 тоот тогтоол;
  • “Мандал Хуримтлал хамтын ХОС” ХХК-ийн 2024.09.19-ний өдрийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын 24/008 тоот тогтоол;
  • “Мандал Праявит Экүити хувийн ХОС” ХХК-ийн 2024.10.09-ны өдрийн Нэгж эрх эзэмшигчдийн хурлын 24/006 тоот шийдвэр;
  • “Мандал Глобал Инвестмент хувийн ХОС” ХХК-ийн 2024.10.10-ны өдрийн Нэгж эрх эзэмшигчдийн хурлын 24/007 тоот шийдвэрийг тус тус үндэслэн:

2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийлгэхээр “Нексиа Глобал Монголиа Аудит” ХХК-г сонгохоор шийдвэрлэсэн.

Background

Мандал Ассет Менежмент нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг нэн түрүүнд тавьж, мэдлэгт суурилсан оновчтой үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоор дамжуулж өндөр өгөөж бий болгохыг эрмэлздэг.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Blue-sky-н чанх урд байрлах Meru Tower-н 6 давхарт 602 тоот