Сүүлийн 20 жилийн хугацаанд бид

Хонг Конг, Лондон, Нью Йоркод байрлах хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллаж, дунджаар 20 хувийн өгөөжтэй хөрөнгө оруулалтуудыг хийсэн билээ.

Бидний тухай

“Мандал Санхүүгийн Нэгдэл” ХХК-ийн охин компани болох “Мандал Ассет Менежмент ҮЦК” ХХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд заасан “хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компани билээ. Бид эрсдэлийн удирдлагад суурилсан, урт хугацааны хөрөнгө оруулагч бөгөөд тогтвортой,стратегийн хөрөнгө оруулалтын боломжуудад төвлөрөн ажилладаг.

Бид бизнес, санхүүгийн зах зээлийн талааарх гүнзгий мэдлэгийг хөрөнгө оруулалтын арвин туршлагатай хослуулан хөрөнгө оруулагчдадаа хамгийн өндөр өгөөжийг хүртээхийг зорьдог. Мөн хөрөнгө оруулалт бүрийн боломжит эрсдэл болон өгөөжийг харгалзан үзэж хувьцаа, тогтмол хүү бүхий өрийн хэрэгсэлийг хослуулсан хөрөнгө оруулалтын стратегийг баримталдаг. Эдийн засаг, санхүү болон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн туршлагатай баг хамт олон судалгаа шинжилгээ боловсруулах, хөрөнгө оруулалтын стратеги тодорхойлох болон зах зээлд хөрөнгө оруулалт хийх замаар хөрөнгийн үнэ цэнийг бий болгоход анхааран ажилладаг. “Мандал Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Удирдах зөвлөл болон удирдлагын багт Санхүүгийн зах зээлд олон жил ажилласан мэргэжлийн туршлагатай мэргэжилтнүүд багтдаг.

Бид юу хийдэг вэ

Background

Мандал Ассет Менежмент нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг нэн түрүүнд тавьж, мэдлэгт суурилсан оновчтой үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоор дамжуулж өндөр өгөөж бий болгохыг эрмэлздэг.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Blue-sky-н чанх урд байрлах Meru Tower-н 6 давхарт 602 тоот